Гэр шатаж нэг эрэгтэй амиа алджээ

3-р сарын 26, 2024 - 09:16
9 сарын өмнө
 0  28
Гэр шатаж нэг эрэгтэй амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Хосбаярт шилжүүлэн өгсөн байна. Иймд гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow