50 гарсан эр үрлэн сумтай буу бусдын толгойд тулган айлган сүрдүүлж танхайрчээ

3-р сарын 26, 2024 - 09:27
2 жил өмнө
 0  194
50 гарсан эр үрлэн сумтай буу бусдын толгойд тулган айлган сүрдүүлж танхайрчээ

Өмнө нь 8 удаа зөрчил гаргаж байсан 54 настай эрэгтэй үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024.03.25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоож, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.

Share:
194

like

dislike

love

funny

angry

sad

wow