Тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол сөрөг гарчээ

8-р сарын 15, 2023 - 08:22
1 жил өмнө
 0  16
Тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол сөрөг гарчээ

Улаанбаатар хотод өчигдөр /2023.08.14/ тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг сэжигтэй тохиолдлууд сөрөг гэсэн хариу гарчээ. Тодруулбал, тарваган тахал өвчний сэжигтэй гурван сорьцод ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ний дүн сөрөг гарч онош үгүйсгэгдэгдлээ.

Эргэн сануулбал, уг сэжигтэй гэх тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow