Газрын нөхөн сэргээлт хийснээр Ялбагийн гол урсаж байна

9-р сарын 15, 2023 - 14:13
1 жил өмнө
 0
Газрын нөхөн сэргээлт хийснээр Ялбагийн гол урсаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон байдаг. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох газруудтай хамтран Ялбагийн хөндийд хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас эвдрэлд оруулсан байсан талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлж, бүрэн гүйцэтгэсэн талбайг хүлээн авчээ. Үүний үр дүнд Ялбагийн гол урсаж, Ерөө голдоо цутгаж эхэлсэн байна.

2021 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж, талбайг бүрэн чөлөөлж байсан юм.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow