Газар нутгийг хятадуудад эзэмшүүлсэн гэх Б.Бадрааг хилээр орж ирмэгч нь цагдан хорьжээ

2-р сарын 6, 2024 - 10:00
11 сарын өмнө
 0  25
Газар нутгийг хятадуудад эзэмшүүлсэн гэх  Б.Бадрааг  хилээр орж ирмэгч нь цагдан хорьжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд болон ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарын 3 хүн Хятадын компаниудад их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшүүлсэн хэргээр шалгагдаж байгаа. Б.Бадрааг яллагдагчаар татагдсан даруйдаа Монгол Улсын хилээр гарсан тул орж ирсэн даруйд нь цагдан хорих арга хэмжээ авах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.25/ шүүхээс гаргасан. Харин  Б.Бадрааг БНСУ-аас Монгол Улсад орж ирэнгүүт нь 461 дүгээр ангид саатуулж, цагдан хорьжээ. Харин Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт, засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал нар сарын хугацаагаар цагдан хориод сулласан юм.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow