Гавьяат тамирчин Б.Цэвээндаш: ОХУ-ын хойд хил хүртэл 355 км гүйлтээ эхлүүллээ
ШШГЕГ-ын 419 дүгээр хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин цэргийн хурандаа Б.Цэвээндаш Сүхбаатарын төв талбайгаас ОХУ-ын хойд хил хүртэл 355 км гүйлтээ эхлүүллээ. Гавьяат тамирчин цэргийн хурандаа Б.Цэвээндаш энэ тухай ярихдаа "Залууст үлгэр дуурайл болж зөв зүйлд уриалахаар энэхүү шийдвэрээ гаргасан. Мөн спортоор хичээллэх нь хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлдөг, өөрчилдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Одоогийн залуус хүйтнээс айдаг даарч үзээгүй нялцгай болсон. Монголчууд нойрноосоо сэрэх хэрэгтэй. Гүйдэг монгол болох хэрэгтэй. Мэргэжлийн тамирчид урт замд өвөл гүйхийг сайшаадаггүй ч би эрсдэлийг тооцоолж энэхүү шийдвэрээ гаргалаа" гэсэн юм.