Гал түймэрт таван настай эрэгтэй Г, гурван настай эмэгтэй А өртөж нас баржээ

10-р сарын 16, 2024 - 11:12
2 сарын өмнө
 0  12
Гал түймэрт таван настай эрэгтэй Г, гурван настай эмэгтэй А өртөж нас баржээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумд энэ оны 10 дугаар сарын 15-16-ныг шилжих шөнө гал түймрийн улмаас таван настай эрэгтэй, гурван настай эмэгтэй хүүхэд амиа алдсан байна.

Онцгой байдлын ерөнхий газар "Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага 10 дугаар сарын 15-16-ныг шилжих шөнийн 01.18 цагт ирсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан юм.

Улмаар тухайн гал түймэрт таван настай эрэгтэй Г, гурван настай эмэгтэй А өртөж нас барсан. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн" хэмээн мэдээллээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow