ГХ-ны сайд Б.Батцэцэг: Хайнанд амь насаа алдсан иргэний үхэл гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт ирсэн

10-р сарын 25, 2024 - 17:15
2 сарын өмнө
 0  39
ГХ-ны сайд Б.Батцэцэг: Хайнанд  амь насаа алдсан иргэний үхэл гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт ирсэн

 Гадаад харицааны сайд Б.Батцэцэг "Хайнанд амь насаа алдсан төрийн албан хаагчийн хэргийг шалгаж байгаа. Хятадын хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэх дүгнэлт ирүүлсэн" хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

 Эргэн сануулахад ,БНХАУ-д аялж явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагч өндрөөс унаж амь насаа алдсан хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 10 гаруй албан хаагч энэ сарын 17-25-ны өдрүүдэд “Хайнань”-д амрахаар явсан гэх бөгөөд аравдугаар сарын 22-ны шөнө О гэх эрэгтэй 21 давхар барилгаас унаж нас барсан юм. Амь хохирогч О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг барилгаас өөрөө үсэрсэн гэж гэрчүүд мэдээлжээ. Цагдаагийн газраас талийгаачтай хамт аялалд явсан иргэдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Энэ хэрэгт БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас туслалцаа үзүүлэхээр болжээ.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow