Гал гарч нэг иргэн амь насаа алджээ

2-р сарын 8, 2024 - 08:56
11 сарын өмнө
 0  49
Гал гарч нэг иргэн амь насаа алджээ

Нийслэлийн СХД-ийн  “Тоосго”-ны  гудамжинд байшин шатаж, нэг иргэн өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр оройн 17:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Share:
49

like

dislike

love

funny

angry

sad

wow