Францад кимоно өмсөж  ирсэн охиныг хичээлд нь оруулаагүй байна

9-р сарын 7, 2023 - 09:14
1 жил өмнө
 0  50
Францад кимоно өмсөж  ирсэн охиныг хичээлд нь оруулаагүй байна

Хүний эрхийн хуульч Набил Боуди 15 настай охиныг жинсэн өмд, подволк дээр задгай энгэртэй кимоно өмсч хичээлдээ ирлээ хэмээн сургуульд оруулалгүй буцаасан сургуулийн захиргааг Европын улсууд улсын сургуулиудад шашны бэлгэдлийг харуулсан хувцас өмсөхийг хориглосон хуулийг хэтрүүлэн хэрэглэж буй үйлдэл хэмээн үзэж байгаагаа лхагва гарагт Al Jazeera –д өгсөн ярилцлагадаа онцолжээ.


Улс үндэстний уламжлалт хувцасыг шашны бэлэгдэл харуулсан хувцастай адилтган авч үзэж байгаа нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн тодорхойлохоос өөрөөр тодорхойлох аргагүй юм гэжээ.

Сурагч охины хувцас нь ямар нэгэн шашин шүтлэгийг илэрхийлээгүй гэж мэдэгджээ.

Төрийн албан хаагчдын үйлдсэн ялгаварлан гадуурхах үйлдлийг эрүүгийн хуулиар шийтгэдэг гэж хуульч хэлэв. Францад 19-р зуунаас хойш улсын сургуулиудад шашны шинж тэмдгийг харуулсан хувцас хэрэглэлийг хатуу хориглож, олон нийтийн боловсролоос уламжлалт католик шашны нөлөөг арилгах хууль байдаг. Францын улсын сургуулиуд том загалмай зүүхийг зөвшөөрдөггүй.


Оюутнуудад Еврей киппа өмсөхийг хориглосон бөгөөд 2004 онд Франц улс сургуулиудад лалын шашинтнуудын алчуур зүүхийг хориглосон бол 2010 онд олон нийтийн газар нүүрээ бүрэн халхлахыг хориглосон нь таван сая хүнтэй мусульманчуудын дургүйцлыг төрүүлээд байгаа аж.

Share:
50

like

dislike

love

funny

angry

sad

wow