Эверестэд гаргасан уулчид эх орондоо ирнэ

6-р сарын 2, 2023 - 16:09
2 жил өмнө
 0  15
Эверестэд  гаргасан уулчид  эх орондоо ирнэ

Анх 2006 онд дэлхийн дээвэр Эверестэд  монгол хүн мөрөө гаргасан байдаг. Тэр цагаас хойш 18 жилийн дараа Монголын хамгийн олон хүнтэй "Жаргалант" уулчдын баг Эверест 8848 метрийн өндөрт дөрвөн хүн ( эрэгтэй баг), Лхоце оргил 8516 метрт ( эмэгтэй баг 4 хүн ) амжилттай гарч, багийн сүүлийн хүмүүс эх орондоо маргааш /2023.06.03/ 17.20 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд бууна.

"Жаргалант" уулчдын клубын дөрвөн эмэгтэй анх удаа үндсэн отгоос хөдөлж, Лхоце оргилд багаараа гарсан түүхэн амжилт гаргасан билээ. Харин эрэгтэй багийхан Эверест оргилд багаараа оргилдож, мөн түүхэн амжилт тогтоосон байна. “Эверест 8848, Лхоце 8516- Монгол “ багийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбоон аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч , уулын спортын мастер, 2022 онд Памирын аврах багийн ахлагч Сайнбаяр овогтой Ганхүү ажиллаж энэ төслийг санаачлаж зохион байгуулж удирдсан байна.

"Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверэстын оргилд болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийн аюулгүй бууж ирцгээжээ. Мөн Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон гэнэ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow