ЭЦА: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан

2-р сарын 28, 2023 - 15:31
2 жил өмнө
 0  17
ЭЦА: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг нүүрсний  хэрэгт яллагдагчаар татсан

Нүүрсний гэгдэх хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өнөөдөр өглөө. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” гэдгийг хэллээ. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байгаа аж. 

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow