Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ

12-р сарын 29, 2023 - 13:28
12 сарын өмнө
 0  58
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой өнөөдөр /2023.12.29/ тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэх зарлиг гаргажээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал /2023.07.05/ болж, Д.Мөнх-Эрдэнэд оноосон байсан хорих ялыг 2 жилээр бууруулж, 1 жил 10 сар хорих болгон, өөрчилсөн байна. Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байсан юм. Энэ шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж, давж заалдсанаар хорих ялаа 2 жилээр бууруулжээ.

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow