Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялтаа зогсоож, тохиролцоонд хүрчээ

9-р сарын 15, 2023 - 17:46
1 жил өмнө
 0  37
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялтаа зогсоож, тохиролцоонд хүрчээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим ажилчид өнөөдөр буюу 9-р сарын 15-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд ажил хаялт зарлахдаа хэд хэдэн шаардлагыг үйлдвэрийнхээ удирдлагуудаас шаардаад байсан юм.

Ажил хаялт зарласан ажилчдыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон хүлээн авч уулзаж, асуудлуудаа хэлэлцэж шийдэлд хүрчээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын зүгээс цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардсан бол удирдлагын зүгээс 15 хувиар 3 жил дараалж нэмэх боломжтойгоо илэрхийлсэн юм.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow