"Эрдэнэс Тавантолгой " ХК ногдол ашиг тараах эсэх асуудлыг энэ оны аравдугаар сар хүртэл хойшлуулжээ

4-р сарын 28, 2023 - 12:55
2 жил өмнө
 0  26
"Эрдэнэс Тавантолгой " ХК ногдол ашиг тараах эсэх асуудлыг энэ оны аравдугаар сар хүртэл хойшлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо.  Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бямбажавын Ганбат танилцууллаа.  Тэрбээр "ЭТТ ХК-ийн онцгой дэглэмийн хугацаа зургаан сараар сунгагдсан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. 

Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" хэмээн ярилаа. 

 

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow