Эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө Нобелийн шагнал хүртэв
2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Харвардын их сургуулийн профессор Клаудия Голдинд олгосон болохыг Шведийн Шинжлэх ухааны академи зарлалаа.
Клаудия Голдин хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө энэхүү шагналыг хүртэж байна.
Өдгөө 77 настай академич АНУ-ын Харвардын их сургуульд хөдөлмөрийн зах зээлийн түүхийн хичээл заадаг. Хатагтай Голдин ажиллах хүчний талаарх 200 жилийн мэдээллийг судалж, эмэгтэйчүүдийн цалин орлого ба хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо олон зууны хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийжээ.