Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшлов
"Эмээлтийн махны үйлдвэр" гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Гэвч орчуулагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшилжээ.
Тус гэм буруугийн шүүх хуралдаан анх арваннэгдүгээр сарын 28-нд болох байсан ч "Эм Ди Си Пи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогтгэрэл өөрийн биеэр ирээгүй тул шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгаж, арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж байв.