Эхнэрээ олон цаг зодож хөнөөсөн Казахстаны сайд асанд Куандык Бишимбаев 24 жилийн хорих ял оноов

5-р сарын 14, 2024 - 07:37
7 сарын өмнө
 0  105
Эхнэрээ  олон цаг зодож хөнөөсөн Казахстаны сайд асанд Куандык Бишимбаев 24 жилийн хорих ял оноов

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож алсан Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал тавдугаар сарын 6-нд эхэлсэн. Улмаар өчигдөр шүүх шийтгэх тогтоолоо танилцуулав.


Тодруулбал, Куандык Бишимбает хаалтай хорих ангид 24 жилийн хорих ял оноолоо. Хэрэгт хамт шүүгдэж байсан Куандык Бишимбаевын үеэлд 4 жилийн хорих ял оноосон байна.

Куандык Бишимбаев 2016 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл Казахстаны Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. 2018 онд түүнийг төрийн мөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр буруутган саатуулжээ. Мөн оны гуравдугаар сард шүүхээс түүнд төрийн албанд удирдах албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасч, эд хөрөнгийг нь хурааж, 10 жил хорих ял оноосон юм.


Share:
105

like

dislike

love

funny

angry

sad

wow