Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн хүн ямар аймаар дарамтанд ордгийг харуулсан үзүүлбэр болон хувирлаа!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын асуудлаар хотын экс дарга Э.Бат-Үүл цахим хуудсаараа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр
"Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш!!! Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 телевизээр Элбэгдоржийн эсрэг “Ангуучлах” үйл ажиллагаа эхэлснийг зарласан юм! Түүнээс хойш “Ангуучлал” нь бас яг нөгөө 16 телевизээр, С.Зоригийн “хамтран амьдрагч” Булганы дарайлтаар эрчээ авах зохиолтой байж. Өнөөдөр хөлсний телевиз, түүгээр барахгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, сүлжээний тороол, ботууд, мөн Засгийн газрын албатууд болох цагдаагийн удирдлага оролцсон байж мэдэх. Ц.Элбэгдоржийг “Ардын дайсан” болгох маш өргөн цар хүрээтэй, сайтар зохион байгуулагдсан ангуучлал ид явагдаж байна! Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн хүн ямар аймаар дарамтанд ордгийг харуулсан үзүүлбэр болон хувирлаа! Одоо яахав? Ардчилсан Монгол Улсын иргэд нь Засгийн газрын тэргүүндээ занагдахаас айж амьдарцгаах уу? Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш. Иргэн Элбэгдоржийн асуудлыг Ерөнхий сайд бус, хууль шийдэх ёстой! Гэтэл Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн бүхэн “Ардын дайсан” болдог ёс бий болж байна! Би л хувьдаа Оюун-Эрдэнэд шантаажлуулан, айж амьдарч чадахгүй.
Тэгж байхаар эрх чөлөөнийхөө төлөө алалцаад үхсэн нь дээр. Боол шиг айж амьдрах шиг новшийн хувь заяаг хүлээн зөвшөөрдөг нь би л лав биш!" хэмээжээ.