Дуучин Б.Бат-Энэрлийг СТА цол тэмдгээр шагнах хүсэлт энэ сарын 16-нд ирснийг судалж байна

2-р сарын 20, 2024 - 14:38
10 сарын өмнө
 0  207
Дуучин Б.Бат-Энэрлийг СТА цол тэмдгээр шагнах хүсэлт энэ сарын 16-нд ирснийг судалж байна

Дуучин Б.Бат-Энэрэлд "Талархал" бие даасан тоглолтынх нь үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан нь олон нийтийг талцуулж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор, Б.Бат-Энэрэл "МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад, "Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаагүй" гэх тайлбарыг өглөө. Тодруулбал, "Соёлын яаманд Номт Анар ХХК-иас Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлт, тодорхойлолтыг энэ сарын 16-ны өдөр ирүүлснийг холбогдох журмын дагуу судалж байна.

Дуучин Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Соёлын яамнаас шагнаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

 Эх сурвалжийн мэдээлснээр тоглолт зохион байгуулагчид нь СТА авах хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлжээ. Харин цол тэмдэг нь тоглолтынх нь өмнө гарч амжаагүй тул тоглолт зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон гэх мэдээлэл байгаа юм.

Share:
207

like

dislike

love

funny

angry

sad

wow