Дундаж цалин ₮2.2 сая болж, жилийн дотор 28 хувиар өсжээ

3-р сарын 19, 2024 - 07:51
9 сарын өмнө
 0  54
Дундаж цалин ₮2.2 сая болж, жилийн дотор 28 хувиар өсжээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2 сая 235.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.1 (27.7 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 226.1 (11.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгдсэн гэж гарчээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

Бодит цалингийн индексийг салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулбал урлаг үзвэр тоглоом наадмын салбарт ажиллагчдын бодит цалингийн өсөлт хамгийн их хувьтай байна. Харин олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow