Дроны халдлагын улмаас Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөц сав шатжээ
Оросын Кубаньд дроны халдлагын улмаас Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөц сав шатжээ. Энэ талаар шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэгдэв. "Үл мэдэгдэх дроны довтолгооны улмаас Ильский суурин дахь Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөцлүүр сав шатаж байна" гэж ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ. Одоогоор энэ үйл явдлын талаар албан ёсны тайлбар гараагүй байна. Ильский хот Краснодар хотоос 30 км зайд оршдог. Краснодар мужийн Волна сууринд өнгөрсөн шөнө 1,2 мянган кв.м талбай бүхий газрын тосны бүтээгдэхүүнтэй нөөцлүүр шатсан хэрэг мөн гарчээ. Энэ нь мөн л дрон унасантай холбоотой гэж шуурхай албад мэдээлснийг ТАСС дамжуулаа.