Гэрээсээ согтуу гараад сураггүй болсон иргэнийг хайж байна
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газраас иргэн Г 09 дүгээр сарын 29-ний 02:00 цагийн орчимд гэрээсээ согтуу гараад сураггүй болжээ. Түүнийг “Дагиналтай” нуурын усанд солдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат 38 настай эрэгтэйг эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 08:00 цагт дахин эхэлжээ.