Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэрэг цонхоороо үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ
Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж байсан цэрэг цонхоороо үсэрч амиа хорлосон талаар эх сурвалж мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд Дотоодын цэргийн штабаас "Цэргийн алба хаагчтай холбоотой асуудал"-аар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхөөр болсон байна.