Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

10-р сарын 8, 2024 - 13:44
2 сарын өмнө
 0  10
Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,

Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Авдар хараат" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 11:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, өнөөдөр 00:28 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Халуун рашаан" гэдэг газарт www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг аравдугаар сарын 3-ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулжээ. Улмаар аравдугаар сарын 6-ны 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртжээ. 

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow