Дональд Трамп шүүхээс 355 сая доллараар торгох ял авсан ч сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийн брэндийн пүүзийг танилцуулжээ

2-р сарын 19, 2024 - 13:22
10 сарын өмнө
 0  47
Дональд Трамп шүүхээс 355 сая доллараар торгох ял авсан  ч  сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийн брэндийн пүүзийг танилцуулжээ

Нью-Йоркийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг татварын залилан хийсэн хэрэгт буруутай гэж үзэв. Trump Organization компанийн хөрөнгийг хуурамчаар мэдүүлж байсан гэж шүүх үзэн түүнийг 355 сая доллараар торгох ял оноожээ. Мөн шүүх мужийн нутаг дэвсгэрт компанийг удирдах эрхийг нь  гурван жилээр хассан байна. Трампын хөвгүүд болох Эрих, Дональд нарыг ч буруутай гэж үзэн тус бүрийг нь 4 сая доллараар торгохоор болов.


Ерөнхийлөгч асны өмгөөлөгчид  шүүхийн шийдвэртэй давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Харин энэ тухай  Трамп  Нью-Йоркийн худалдагдсан шүүгч намайг зөвхөн маш сайн компани байгуулсны төлөө шийтгэн 355 саяар торголоо. Энэ бол шулмын ав" хэмээн Трамп өөрийн Truth Social сүлжээнд бичсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэрбээр "Филадельфи хотод сонгуулийн кампанит ажлаар зочлохдоо өөрийн брэндийн шинэ пүүзийг танилцуулжээ. Алтлаг өнгөтэй, ар талдаа АНУ-ын далбаатай, урд талдаа “T” үсэгтэй энэ бүтээгдэхүүний үнэ $399 юм байна. “Энэ бол миний сүүлийн 12-13 жил ярьсан зүйл.


Маш их амжилт авчирна гэж би бодож байна” гэж Трамп энэ үеэр ярьжээ. “The Never Surrender High-Tops” нэртэй энэ пүүз бусад Трамп брэндийн бүтээгдэхүүнүүдийн хамт gettrumpsneakers.com вэб сайтаар зарагдах юм байна.

Шүүхээс ял авсныхаа дараа тэрбээр ийн өөрийн нэрийн брэндийн пүүз гаргах болсныг мэдэгдэхэд түүнийг дэмждэггүй иргэд  "Тэр аль хэдийн тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан. Шүүхийн төлбөрөө төлөх гэж өөрийн нэрийн пүүз гаргаж байна" хэмээн хошигносон байна.Пүүзэн дээр  Т үсгийг байршуулжээ. Энэ нь Трамп гэсэн нэрийг илэрхийлж байгаа юм байна.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow