Д.Гантулга: 177 тэрбум төгрөгийн ард хэн нэгний шахаа бий гэдэг хардлага төрж байна

8-р сарын 22, 2023 - 12:47
1 жил өмнө
 0  22
Д.Гантулга: 177 тэрбум төгрөгийн ард хэн нэгний шахаа бий гэдэг хардлага төрж байна

НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж, агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийлээ.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Монгол Улсын төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд бусад хувилбаруудыг заавал танилцуулах ёстой. Кокс нүүрс худалдан авах гэж байгаа хувилбар бусад хувилбараасаа хамгийн ашигтай нь гэдгээ танилцуулах ёстой. Гэтэл ийм танилцуулга огт хийгээгүй. Энэ бол маш их мөнгө. Гэр хороололд утаа гаргаж буй айлуудад 177.5 тэрбумыг тарааж өгвөл нэг айлд 1 сая төгрөг тараасантай дүйцэх мөнгө. 2024 оны сонгуулийг угтсан, асуудлыг түр зуур намжаах гэсэн оролдлого гэсэн хардлага төрж байна. Мөн хэн нэгний шахаа яваад байна уу гэдэг хардлага төрж байна.

Кокс нүүрс худалдан авах асуудалтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгах ёстой. Иймээс ХҮН намын зүгээс "Агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах" уралдааныг зарлаж байна. Хятадаас кокс нүүрс авах 177.5 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ, агаарын бохирдлыг бууруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг уралдаан. Энэ долоо хоногт материалыг хүлээн авч, ирэх долоо хоногт сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг хараат бус шинжээчид хийж бөгөөд шалгарсан төслийг НИТХ руу албан ёсоор өргөн барина" гэлээ.

Эргэн сануулахад нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, тус хөрөнгөөр БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авна гэсэн төслийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д оруулж ирээд буй.

НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийлээ.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow