Дэлхийн мисс тэмцээнд оролцож буй Б.Болор: "ТОП 3" мисс дээр би чамайг ялагчаар сонгосон байсан шүү гэж хэлэхэд сэтгэл их хөдөлсөн
Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй бүжигчин Б.Болор "Энэ орой миний хувьд Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, дэлхийн миссийн тайзан дээр үндэсний урлагаа сурталчлан үзэгчид бүгд "Miss Mongolia" гэж дуудаж алга ташилаа. Дэлхийн газар газраас ирсэн төлөөлөгчид Монголын бүжгийг биширсэн орой байлаа. Дэлхийн мисс тэмцээний 2018 оны титмийн эзэн Мексикийн гоо бүсгүй, шүүгч "Vanessa Ponce de León" надад авьяаслаг миссийн өөрийн "ТОП 3" мисс дээр би чамайг ялагчаар сонгосон байсан шүү" гэдгээ хэлэхэд сэтгэл их хөдөлсөн. "Чиний үзүүлбэр маш гоё байлаа" гэж чин сэтгэлийн үг хэлсэн нь сэтгэлд байсан галыг маань асааж урам зоригоор цэнэглэсэн өдөр байлаа. Дэлхийн мисс тэмцээн болоход 3 хоног үлдлээ. Миний хувьд бүх тэмцээндээ маш амжилттай оролцож Монгол улсын нэрийг өндөрт өргөж байгаа.