Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын хагалгаа амжилттай болжээ
Жүдо бөхийн дэлхийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар өнгөрсөн оны сүүлээр хоёр хөлийнхөө чагтан холбоосонд гэмтэл авч, их дуулга тэмцээнүүд болон ДАШТ-ийг өнжөөд буй. Тэрбээр БНСУ-д хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон байна.
Дашрамд сануулахад, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын наадмыг өнжиж магадгүй бөгөөд урьдчилсан байдлаар олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр оролцох магадлалтай гэсэн мэдээлэл гараад буй билээ.