Дэлхийн анхны дөрөвдүгээр үеийн цөмийн цахилгаан станц Хятад улсад ажиллаж эхэлснийг зарлалаа

12-р сарын 7, 2023 - 08:56
1 жил өмнө
 0  65
Дэлхийн анхны дөрөвдүгээр үеийн цөмийн цахилгаан станц Хятад улсад ажиллаж эхэлснийг зарлалаа

Хятад улс дэлхийд анх удаа шинэ үеийн цөмийн цахилгаан станцыг ажиллуулж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн тухай Шиньхуа агентлаг  мэдээлжээ. Шандун мужид байгуулагдсан Шидаован станц нь түлшийг илүү гүйцэд ашигладаг тул эдийн засгийн үр ашиг, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө нь эрс сайжирснаараа өмнөх үеийн реакторуудаас онцлог юм байна. HTGCR (High-temperature, Gas-cooled Reactor) ангиллын энэ реактор модуль бүтэцтэй бөгөөд 200 Мега Ватт эрчим хүч үйлдвэрлэх багтаамжтай ажээ. Реакторыг Хятадын төрийн өмчит Хуаньэн эрчим хүчний компани, Цинхуа их сургууль, Хятадын Үндэсний Цөмийн Корпорац байгууллагууд хамтран бүтээсэн байна.Модуль бүтэцтэй реактор нь 300 Мега Ватт хүртэл чадалтай, угсрахад хялбар, бага овор хэмжээтэй байдаг. Давуу тал нь алслагдсан бүс нутагт байгуулах боломжтой бол сул тал нь өртөг өндөр гэж үздэг. АНУ-ын анхны модуль бүтэцтэй реакторыг бүтээхээр ажиллаж байсан NuScale Power компани зардал хэтэрсэн шалтгаанаар төслөө зогсоож байгааг саяхан зарласан юм.Хятад улс 2035 онд нийт эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийн 10 хувийг, 2060 онд 18 хувийг цөмийн эх үүсвэрээр хангах төлөвлөгөөтэй байгаа.Гэхдээ 2020 онд цөмийн эх үүсвэрийн нийт багтаамжийг 58 Гига Ватт хүргэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Share:
65

like

dislike

love

funny

angry

sad

wow