Дэлбэрэлтийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн битүүний өдөр нас баржээ

2-р сарын 14, 2024 - 15:45
10 сарын өмнө
 0  58
Дэлбэрэлтийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн битүүний өдөр нас баржээ

Газ тээвэрлэж явсан машин "Патрол" маркын суудлын автомашинтай мөргөлдөн гал гарч, улмаар дэлбэрэлт үүссэн байдаг. Ослын улмаас 14 иргэн ГССҮТ-д хандсаны 4 нь тухайн үед эмчилгээ хийлгээд буцсан.

Харин зургаан иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм. Тэгвэл ГССҮТ-өөс эмчлүүлэгчдийн талаар мэдээлэл өгөхдөө “Эрчимт эмчилгээ хийлгэж байсан зургаан хүний хоёр нь ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр буюу энэ сарын 9-ний өдөр нэг иргэн нас барсан. Одоо тухайн ослоос гэмтсэн иргэн эмнэлэгт байхгүй” гэлээ.

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow