Crocs-ийг удаан хугацаагаар өмсөх нь хөлд их муу

6-р сарын 26, 2023 - 10:41
1 жил өмнө
 0  17
Crocs-ийг удаан хугацаагаар өмсөх нь хөлд их муу

Crocs нь давирхайгаар хийгддэг бөгөөд ус нэвтэрдэггүй, хөнгөн, ул мөргүй, угаахад ч хялбар байдаг. Тийм ч учраас хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг. Ялангуяа хүмүүс коронавирусын цар тахлын үед өөрт илүү тухтай хувцсыг өмсөж, илүү минимал амьдралын хэв маягтай болсон. Магадгүй энэ үед хамгийн тохиромжтой гутал Crocs байсан гэж үздэг. Энэхүү гутал нь давуу талаасаа илүү сул тал ихтэй байна. Энэ талаар АНУ-ын сэргээн засахын Доктор Барроу эрүүл мэндийн талаас бидний амьдралд хэрхэн нөлөөлөх болохыг тайлбарлажээ.

Тэрбээр хэлэхдээ, Crocs  хэдий хөнгөн хөлд эвтэйхэн ч гэсэн бүх зүйлд тохирохгүй. Ялангуяа өдөржин зогсдог, эсвэл алхдаг ажил хийдэг бол тэр өдрөө өмсөөд хэрэггүй. Харин ойр зуурын алхалт эсвэл аяллаар явахдаа өмсөх юм бол их тохиромжтой байх болно.  Хэдийгээр Crocs дээд хэсэгтээ жижиг нүхтэй ч амьсгалах чадваргүй. Давирхайн материалаар хийсэн нь дулаан, чийгийг барьдаг. Тийм учраас халуун цаг агаарт хөл хөлрөх, үнэртэй болгодог. Хэрэв Crocs-ийн дотор талыг тогтмол цэвэрлэхгүй бол хөл бактерийн халдвартай болох эрсдэлтэй. Тэд мөн өсгий, нум дутмаг байдаг нь хөл өвдөхөд хүргэдэг. Тийм ч учраас Crocs нь биеийн тамирын болон спортоор хичээллэхэд тохиромжтой гутал биш юм.Crocs-ийн ул нь флип флоптой төстэй уян хатан резинэн материалаар хийгдсэн байдаг. Энэхүү уян хатан резинэн ул нь тэгш бус гадаргуу дээр алхахад тун хэцүү. Тиймээс ул нь найдвар учраас өмссөн хүн гулгамтгай гадаргуу дээр гулсаж, унахад тохиолдол их гардаг. Мөн хөлний гиперидроз зэрэг өвчинтэй, нурууны ямар нэгэн өвчтэй бол нумтай эсвэл өсгийтэй crocs өмссөн нь дээр байх болно. 

Их хөлөрдөг хүн энэ гутлаас татгалзах хэрэгтэй. Crocs-ийг удаан хугацаагаар өмсөх нь хөлд их муу байдаг. Жишээ нь: Хөлийн ямар нэгэн үрэвсэл, шөрмөс татах, урд тал нь битүү болохоор хумс цохигдож буруу ургах, мөөгөнцөртөх, хөлийн ул эвэрших зэрэг сөрөг тал бий" хэмээжээ. 

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow