UB Central Residense барилгын дээрээс унасан кран нь шинэ барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унажээ

3-р сарын 10, 2025 - 18:29
5 цагийн өмнө
 0  31
UB Central Residense барилгын дээрээс унасан кран нь шинэ барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унажээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрөгч амралтын өдрүүдэд шинээр баригдаж буй барилгын кран унасан асуудалд мэдээлэл өглөө.Н.Лхагвадорж: Краныг барилгатай нь бараг бэхлээгүйгээс болж салхинд унасан.  Азаар эрдэнэт хүмүүний амь үрэгдээгүй

Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж "UB Central Residense барилгын дээрээс унасан кран нь шинэ баригдаж буй барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унасан байна. Азаар хүний амь эрсдээгүй. Тухайн краны бэхэлгээг хийх, ХАБ-ыг хангуулж ажиллах чиглэлийг өгсөн" гэв.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow