"Чингис хаан" одонг хувь хүнд биш соёлын өвийг түгээгч байгууллагад олгохоор ярьж байна

11-р сарын 8, 2023 - 10:01
1 жил өмнө
 0  12
"Чингис хаан" одонг хувь хүнд биш соёлын өвийг түгээгч байгууллагад олгохоор ярьж байна

Энэ жил "Чингис хаан" одонг хувь хүнд биш соёлын өвийг түгээгч байгууллагад олгохоор яригдаж байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр Чингис хаан одонг гардуулдаг. Энэ жил "Монгол бахархлын өдөр" 11-р сарын 14-нд тохиож байгаа. Тэгвэл энэ жил "Чингис хаан" одонг ямар нэгэн хувь хүнд бус соёлын өвийг түгээгч байгууллагад олгохоор яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг 2005 оноос хойш олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 14 хүн, нэг хамтлаг болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд "Чингис хаан" одонг олгоод байна.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow