Байшин шатаж, нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

11-р сарын 8, 2023 - 10:37
1 жил өмнө
 0  43
Байшин шатаж, нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн “Хар мод” гэдэг газар байшин шатаж, нэг иргэн амь насаа алджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:10 цагт ангиас гарч 61 км замыг туулан 02:10 цагт очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан.

Уг гал түймэрт иргэн Б /эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow