Ч.Чинзоригийг холбооноос нь чөлөөлж, Б.Эрдэнэзулын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

11-р сарын 1, 2023 - 12:31
1 жил өмнө
 0  75
Ч.Чинзоригийг холбооноос нь чөлөөлж, Б.Эрдэнэзулын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга

 Ханжоу-2022 Азийн наадмын үеэр допинг илэрсэн хоёр тамирчинд тухайн тамирчдын холбооноос арга хэмжээ авсан. Ингэхдээ боксын үндэсний шигшээ багийн тамирчин Ч.Чинзоригийг холбооноос нь  халах арга хэмжээ авсан. Мөн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр болон үндэсний шигшээ багийн эмч Ч.Насанбат нарын цалингийн 20 хувийг гурван сар хасах шийдвэр гарсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбаяр, Даваацэрэн нарт нээлттэй сануулах  сахилгын шийтгэл өгсөн байна. 
Харин Хүндийн өргөлтийн холбооноос Б:Эрдэнэзулыг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 27-ныг дуустал гадаад дотоодын тэмцээнд оролцох эрхийг хассан. Мөн ОУ-ын допингийн байгууллагад 5000 мянган доллар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг дасгалжуулагч н.Март, Б.Эрдэнэзул нарт оногдуулсан байна. 

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow