Бусдын данснаас их хэмжээний мөнгө гарган авч, мөрийтэй тоглуулдаг Хаан, Төрийн банкны 6 ажилтныг баривчилжээ

9-р сарын 12, 2024 - 08:37
3 сарын өмнө
 0  50
Бусдын  данснаас их хэмжээний мөнгө гарган авч, мөрийтэй тоглуулдаг  Хаан, Төрийн банкны 6 ажилтныг баривчилжээ

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, банкан дахь хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг байж болзошгүй этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, тус бүлэглэлд нэр бүхий банк, санхүүгийн байгууллага болон улсын бүртгэлийн газрын 6 ажилтан байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад "Баривчлагдсан 6 албан хаагчдын дунд Хаан болон Төрийн банкны ажилчид саатуулагдан шалгагдаж байгаа" аж.

Тэд өөрсдийн давуу байдлаа ашиглан бусдын хувийн мэдээллийг олж авч, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.

Share:
50

like

dislike

love

funny

angry

sad

wow