Б.Солонгоо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга боллоо
Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээс гадна зарим томилгоог хийжээ. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ. Түүний товч намтрыг танилцуулбал,
ТӨГССӨН СУРГУУЛЬ
- 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
- 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
- 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2011-2017 онд “Хоган Ловеллс ” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
- 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс ” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
2020-2021 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2021-2024 онд ХЗДХ-ийн дэд сайдаар тус тус ажилласан.