Брюс Уиллис хуучин эхнэр Деми Мурыг танихаа больжээ
Брюс Уиллис өөрийг нь танихаа больсонд Деми Мурын сэтгэл зовинож буй тухай Сloser хэвлэл мэдээлэв.
"Деми хүүхдүүдтэйгээ мөн Брюсын эхнэртэй ойр дотно харилцаатай байдаг. Тэр Брюсын өвчин ингэж хүндэрнэ гэж санаагүй" хэмээн жүжигчний ойрын эх сурвалж хэвлэлд өгүүлжээ.
"Цэрэг Жейн" киноны од тэрээр хуучин нөхөр нь гэр бүлийн хамт Италид амрахаар очиход уулзсан аж. Гэтэл 13 жил хамт амьдарч байсан Брюс түүнийг огт танихгүй байжээ.
Есдүгээр сарын сүүлчээр жүжигчин Брюс Уиллисийг деменци буюу зөнөглөлтийн өвчтэй болсон тухай гэр бүл нь мэдэгдсэн юм.