Б.Оюутболдыг ажлаас чөлөөлжээ
Тээврийн цагдааний албанаас 120 мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн эгнээг цагийн хягаарлалттай 3*1 болгон өөрчлөх болсныг зарлаж, хэрэжүүлж эхэлсэн.
Тус зохицуулалтын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангаж, иргэдийн тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй. Иргэд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд түгжрэлтэй холбоотой санал, шүүмжлэл гаргадаг. Тиймээс цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор ажилладаг. Тиймээс бид тодорхой хугацаанд тодорхой хэсгийн хөдөлгөөнд замын хөдөлгөөний хоёр эгнээг гурван эгнээ болгож өгрөгжүүлсэн. Өөрчлөлт хийхэд ачаалал багассан ч Зайсанд ачаалал нэмэгдсэн тул хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, өчигдөр 21:40 цаг гэхэд хөдөлгөөний ачаалал хэвийн болсон. 13-н буюу өнөөдөр 07:00-07:30 цагт эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд ямар нэгэн ачаалал байхгүй байсан ба энэ хугацаанд цагдаагийн байгууллагын ажилтнууд давхар чиглүүлэн нэмэлтээр ажиллаж байсан. Ялангуяа өнөө өглөө өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан" гэх мэдээлэл өгөөд байсан юм.
Тэгвэл тус зохицуулалтыг цуцалж, ийм туршил эхлүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. "Туршилт"-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.