Боксын олимп, дэлхийн мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогтийг хар тамхи хэрэглэсэн хэмээн шалгаж байна
Боксын олимп, дэлхийн мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогтийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр илрүүлсэн байна.
Түүнийг хар тамхи хэрэглэсэн байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид олжээ. Тухайн үед Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь илэрсэн аж.
Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Шангрилла"-гаас илрүүлсэн бөгөөд үйлдлийг шалгаж эхэлжээ.