БНСУ-д парламентын сонгуулийн ирц сүүлийн 20 жил байгаагүй өндөр хувьтай байна

4-р сарын 10, 2024 - 11:55
8 сарын өмнө
 0  12
БНСУ-д парламентын сонгуулийн ирц сүүлийн 20 жил байгаагүй өндөр хувьтай байна

Өмнөд Солонгост Үндэсний Ассамблей буюу парламентын гишүүдийг сонгох санал хураалт эхэллээ. Энэ сонгууль нь тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын захиргааг шалгасан санал хураалт болно. Сонгуулиас өмнө Юн Сок Ёлын Ард түмний хүчний нам цөөнх буюу 114 суудал эзэмшдэг байсан юм.


Харин гол сөрөг хүчин болох Ардчилсан нам 156 суудалтай байжээ. Хэрвээ Юн Сок Ёлын нам ялалт байгуулж чадвал түүнд хэрэгжүүлэхийг хүссэн бодлогоо явуулахад хялбар болно. Санал хураалт Солонгосын цагаар 06:00-18:00 цагийн хооронд улс даяар байршуулсан 14,259 санал хураах байранд явагдах юм. БНСУ-д санал өгөх боломжтой 30 сая гаруй хүн бий. Өнгөрсөн баасан гарагт /2024.04.07/ тус сонгуулийн урьдчилсан санал хураалт явагдсан. Энэ жилийн сонгуульд олон нийтийн сонирхол өндөр байгаа аж.


Тухайлбал баасан гарагт эхлэн, хоёр өдрийн турш явагдсан урьдчилсан санал хураалтад ирц 31.28 хувь хүрсэн байна. БНСУ 2014 онд урьдчилсан санал хураалтын системийг нэвтрүүлснээс хойш үзэгдсэн хамгийн өндөр ирц юм.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow