БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 61 хүнийг баривчилжээ

5-р сарын 16, 2024 - 10:01
7 сарын өмнө
 0  32
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 61 хүнийг  баривчилжээ

БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байгаа иргэдийг баривчлах ажил эрчимтэй өрнөж байна. Саяхан Инчон дахь монгол хоолны газарт солонгосчууд баривчилгаа явуулсан гэх мэдээлэл гархч байсан.


Тэгвэл гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилсан байна. Тус улсын цагдаагийн байгууллага болон Цагаачлалын албаны хүмүүс энэ сарын 11-нд тус шөнийн клубт шалгалт хийн оршин суух эрхгүй 61 хүнийг ийнхүү саатуулан баривчилсан аж. Эдгээр этгээдээс хоёр нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг мөн холбогдох албанаас мэдээлжээ. Энэхүү шөнийн цэнгээний газрын Солонгос эзэн гадаад иргэдийг хууль бусаар ажиллуулдаг гэх мэдээлэл албаны хүмүүст иржээ. Олон нийтийн анхаарлыг татахгүйн тулд клубээ зөвхөн гадаад хүмүүст зориулан захиалгаар ажиллуулж байсан тус Солонгос эзнийг Цагаачлалын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. 


Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт дууссаны дараа баривчилагдсан хүмүүсийг Солонгосоос албадан гаргаж, тус улсад нэвтрэх эрхийг дор хаяж 5 жилээр хориглох төлөвтэй байна. Энэ  баривчилгааны үеэр монгол иргэд өртсөн эсэх нь тодорхойгүй байна.

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow