БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад хийсэн айлчлал өндөрлөж, эх орон руугаа буцлаа

9-р сарын 8, 2024 - 17:27
3 сарын өмнө
 0  22
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад хийсэн айлчлал  өндөрлөж, эх орон руугаа буцлаа

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж, эх орон руугаа буцлаа. Түүнийг Чингис хаан нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шень Миньжюань болон албаны бусад хүн үджээ. 


Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүссэн юм.

Түүнчлэн Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэхийн хамт Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа хэлсэн.


Үүний хариуд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Засгийн газраас санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow