Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр хоёрын алинтай нь ч нэг тойрогт халз үзэхэд би бэлэн
Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа
"МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр аль алинаас нь санаачлаад надтай хамт нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй. Гурвуулаа нэг тойрогт үзэж болж байна. Одоогийн байдлаар хамт олны зүгээс “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүний хувьд жагсаалтаа ахлаад яв аа гэж байгаа. Бид сонгууль угтаад ямар нэг байдлаар бөөрөнхийлөөд, бултаад, энд тэнд үзнэ, үзэхгүй, тэр шийднэ гэж жүжиг тавиад байх юмгүй. Хэрэв олон нийтийн зүгээс ч санал, санаачилга нь гараад гурвуулаа нэг тойрогт үз гэвэл хаана ч үзэж болж байна"
хэмээжээ.