BLUE SKY-аас ууттай тарвага олдож мэргэжлийн байгууллагуудыг түргэн авахуулав
Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах BLUE SKY -ийн барилгад тарвага үлдээсэн байна гэх дуудлага мэдээллээр цагдаагийн хамгаалалт гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад "BLUE SKY"-ийг хамгаалалтад авсан. Гэхдээ тарваган тахал биш. Тарвага байна гэх дуудлагын дагуу ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Харин ОБЕГ-аас тодруулахад "СБД 1 дүгээр хороонд байрлах "BLUE SKY" 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" гэлээ.
Улмаар тус барилгад байгаа иргэдийг барилгаас гаргаж байна.