Б.Ганхуяг ирэх долоо хоногт болох "Нүүрсний сонсгол"-д оролцохоор найм дахь хүсэлтээ гаргажээ
Сонсголд гэрчээр дуудагдсан ч шүүхийн шийдвэрээр оролцож чадаагүй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хоёр дахь сонсголд мөн гэрчээр оролцуулахаар нэрсийн жагсаалтад оруулсан. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд Б.Ганхуягийг УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр оролцуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг.
Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцуулах боломжоор хангаж өгөх талаарх хүсэлтийг дахин гаргажээ. Тэрбээр "Б.Ганхуяг намайг Нүүрсний сонсголд оруулах асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ авч байгаад талархаж байна. Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх, шийдвэрлэх боломжгүй гэж шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн. Иймд гэрчийн сонсголд оролцуулах саналыг хариуцаж зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан байгууллага, цагдан хорих 461 дүгээр хорих ангид шууд хамаарч байх тул "Сонсгол"-д ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү.
Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өрдүүдэд гэрчээр байлгалцуулах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.