Б.Энхмөнх: "УИХ-ын гишүүний хишиг” нэрээр 170 өрх тус бүрд нь 100 мянган төгрөг өгчээ

4-р сарын 15, 2024 - 09:13
8 сарын өмнө
 0  75
Б.Энхмөнх: "УИХ-ын гишүүний хишиг” нэрээр 170 өрх тус бүрд нь 100 мянган төгрөг өгчээ

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх "Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “УИХ-ын гишүүний хишиг” нэрээр 170 өрх тус бүрд нь 100 мянган төгрөг өгчээ.


Тийм ээ! Та буруу уншаагүй. Үндсэндээ 17 сая төгрөгөөр нэг сумын иргэдийг худалдаж авахаар оролдож буй үйлдэл. Бүх хуулийн дээгүүр гишгэдэг, эрх мэдэл, мөнгө төгрөг, хүч чадалдаа хахсан увайгүй хүн дүрстэн санал худалдаж авах ажлаа их эртнээс эхлүүлсэн байгаа нь энэ! Шударга ёс уланд очиж, хулгай луйвар газар авсаны хамгийн энгийн илрэл нь угтаа энэ. Гэхдээ мөнгө авч байгаа хүмүүс нь “Өдийхөн үү” гээд голж байна гэнэ. Аргагүй л дээ. Иргэдээс хулгайлдаг боломжийнх нь хажууд шүлс ч биш, нулимс ч биш, элсний ширхэг төдий л мөнгө.


Хувь заяандаа эзэн болмоор байгаа бол таны ирээдүйг хулгай хийхээр оролдож буй энэ мэт үйлдлүүдийн мэдээллийг надад илгээгээрэй. Муу хүмүүсийн багийг хамт хуулцгаая…! хэмээжээ.

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow