Айлаас гараад сураггүй болсон иргэний цогцсыг 6 хоногийн дараа оллоо

3-р сарын 22, 2024 - 09:05
9 сарын өмнө
 0  264
Айлаас гараад сураггүй болсон иргэний цогцсыг 6 хоногийн дараа оллоо

Айлаас гараад сураггүй болсон иргэний цогцыг зургаа хоногийн дараа олсон байна. Тухайн иргэнийг алга болсноос нь хойш гурав хоногийн дараа дуудлага мэдээлэл өгчээ. Дорнод аймаг, Матад суманд гуравдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь  малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч явсан байна. Улмаар сураггүй болсон тухай дуудлагыг Цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр 10 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Ингэснээр мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олсон байна. Иймд Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Share:
264

like

dislike

love

funny

angry

sad

wow