Б.Батсуурь Арабын нэгдсэн Эмират улсын лигт тоглохоор болжээ
Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөсөнтэй холбоотойгоор мөнгөн медаль хүртсэн "Шанх Транс" багийн тоглогч Б.Батсуурь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод тоглохоор болжээ. Тодруулбал, Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн нэгдүгээр лигийн "SHABAB AL AHLI" багт Б.Батсуурь гурван сарын хугацаатай тоглохоор болсон байна.
Тэрээр энэ тухайгаа цахим хуудсаараа зарласан юм. Монгол Улсаас легионер тоглогчоор Т.Хангал, Г.Хандсүрэн, Б.Батсуурь нар тоглож, олон улсад монгол волейболчдын онцлог, ур чадварыг үзүүлээд байна.